ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН АЖЛЫГ ЭРЧ...
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны хоёрд...
Нийслэлд 530 мянган автомашин бүртгэлтэй байдгаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд энэ сарын 15-наас А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчилнө. Өөрөөр хэлбэл, техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг А, В бүсэд нэвтрүүлэхгүй байхаар зохицуулалтыг хийхээр болжээ. Харин хотын захын хэсэг буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна.
А бүс-Бага талбайг хамрах бөгөөд МУБИС-иас “Цэцэг” төвийн уулзвар, “Шангри Ла” зочид буудлаас Бага тойруу хүрэх хэсэг,
В бүс-Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл,
С бүс-Дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамарна.
Өмнө нь хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дугаарын хязгаарлалт хийж, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан үе шаттай арга хэмжээ авсан ч үр дүн муутай байгаа учир авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн А бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, А, В бүсээр 07:00-10:00, 17:00-20:00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Бүсчлэлийн хязгаартай холбоотой торгуулиа төлөөгүй жолоочийг шүүхэд өгөх тухай Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Нийт 10-аас дээш зөрчилтэй 63 мянган жолооч байна. 2015 оноос хойш жолооч нарт нийт 4.5 сая торгууль ногдуулснаас 2.6 сая нь төлөгдөөгүй байна. Тийм учраас цагдаагийн байгууллагаас торгуулиа өндөр болгосон. Тэр торгууль улсын төсөвт орох ёстой. Жолооч нар хуулиа биелүүлж торгуулиа төлөх ёстой. Цагдаагийн байгууллагаас торгуулиа төлөөгүй удсан, хэт өндөр торгуультай жолооч нарын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бодлого барьж ажиллаж байна” гэв.
Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөх тул бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй аж. Мөн А болон В бүс рүү нэвтрэх тээврийн хэрэгсэлд техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн гэсэн наалт наана. Тухайн жолооч хуулийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлсэн байхад А, В бүс рүү нэвтрэх наалт наалгахад ямар нэг хүндрэл учрахгүй гэж албаныхан үзэж байна.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО
Нийслэлд автомашины зөвшөөрөлтэй 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байдаг. Харин шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судлан нийт 15696 автомашины төлбөртэй зогсоол зохион байгуулах боломжтой юм байна. Хотын зах буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна.Бүх авто зогсоол төлбөртэй байх ба нэг цагийн 1000 төгрөг байхаар тооцжээ. Хотын замын бүсчлэл хэрэгжсэнээр А, В бүсэд нэвтэрч чадахгүй автомашинууд гарч ирнэ. Дээр дурдсанчлан С бүсэд иргэд ажлын найман цагаар буюу найман мянган төгрөгийн үнэтэй зогсоолд машинаа байршуулчхаад нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ. Зогсоолд автомашинаа байрлуулсан төлбөрийг нийтийн тээврийн зардалд зарцуулах аж.
ТА ТОРГУУЛЬТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГААРАЙ
Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж. Манай улсад нийт 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 (57. хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа.
Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгааг дахин анхааруулъя.
Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй тул жолооч та торгуультай эсэхээ ЭНД дарж, шалгаарай.