Өнгө тохируулах

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга С.Баясгалан ҮХЦ-ийн гишүүнээр томилогдож буйтай холбоотойгоор түүний оронд хэн ирэх вэ гэдэг асуулт байгаа юм. Тэгвэл ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилохоор болсон гэнэ. Тэрбээр одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь тэрбээр Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байсан юм. 

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ТАБЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилсон юм. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: