Өнгө тохируулах

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад сая хүртэлх төгрөг олгогдож эхэллээ

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад сая хүртэлх төгрөг олгогдож эхэллээ

"Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний шилжилт" сэдэвт цахим хэлэлцүүлэг болно.

 

Хүлэмжийн хийн ялгаралд ихээхэн нөлөө үзүүлдэг эрчим хүчний салбарыг цаашид хэрхэн "ногооруулж", нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сэргээгдэх, цэвэр тогтолцооруу шилжих гарц, шийдлийн талаар сонирхолтой цахим хэлэлцүүлгийг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран маргааш буюу 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт Zoom платформоор зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Тус хэлэлцүүлэгт ДДНХИ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Аннака Мари Петерсон зочин илтгэгчээр оролцож өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцахаас гадна мөн Эрчим хүчний яам, Монгол Энержи Клуб болон бусад салбарын туршлагатай судлаач, зөвлөхүүдийн төлөөллүүд оролцох болно. Та бүхэн дараах линкээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

 

https://forms.app/form/60a22b11001f18095ad69b68

 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: