Өнгө тохируулах

СОНГУУЛЬ 2020: Өртэй хүнийг нэр дэвшүүлэхгүй

СОНГУУЛЬ 2020: Өртэй хүнийг нэр дэвшүүлэхгүй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Харин өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. 2020 оны Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн онцлох зүйл, заалтыг хүргэе. 

Энэ удаад тус хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйл буюу сонгуульд нэр дэвших нийтлэг журмын голлох заалтаас онцолж байна. 

1. Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна өргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, банк болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлага тавьжээ. 

2. Нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна. Хэрэв аль нэг аж ахуйн нэгжийн 51 болон түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх ёстой. 

3. Нэг намын гишүүн өөр намаас нэр дэвшихийг хориглоно.

4. Ял эдэлж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй. 

5. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хоригложээ.  

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: