Өнгө тохируулах

Сонгогчийн боловсролд: МАН-ын эвтэй гурав, АН-ын “сэвтэй” гурав Архангайд дэвшинэ

Сонгогчийн боловсролд: МАН-ын эвтэй гурав, АН-ын “сэвтэй” гурав Архангайд дэвшинэ

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Өчигдөр буюу бямба гарагт УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ удаагийн сонгуульд аль намаас, ямар нэр дэвшигч нар аль тойрогт нэр дэвшихээр болсныг цувралаар хүргэе.

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Тус тойрогт МАН 2016 онд нэр дэвшүүлэн ялалт байгуулсан гурван залуугаа дахин илгээж байна. Өнгөрсөн дөрвөн жилийг тоймолбол БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нэгэн цул болж, эв нэгдлийг эрхэмлэн орон нутгийн хөгжлийн төлөө хамтран гар нийлэн ажиллаж чадсан гэж үзсэн тул МАН-ын дарга У.Хүрэлсүх итгэл дүүрэн илгээж байгаа аж.

Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Фортуна буюу Н.Батбаярын илгээжээ. Нэр дэвшигчдийн нэрс гарах хүртэл түүний охин Б.Жаргаланг нэр дэвшинэ гэж байсан ч “Охиноо ард нуугдсан Фортуна дэвшинэ” гэдгийг намынхан нь хэлж байлаа. 2016 оны сонгуульд ялагдчихаад банкны үйлчилгээний ширээн дээр гарч зогсоод шаралхсандаа агсам тавьсан гэдэг. Н.Батбаярын тухайд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаандаа 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, шамшигдуулсан хэргээр шалгагдаж байгаа. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж, Засгийн газраар өөрт ашигтай шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаад байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаагаар Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэг хаагдсан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн, 2020 оны нэгдүгээр сарын 20- нд уг хэргийг сэргээн шалгах шийдвэр гарч шалгагдаж байгаа гэдгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокуророос мэдэгдсэн байдаг.

Ардчилсан намаас илгээсэн дараагийн хүн нь хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Ардчилсан намын даргын суудлыг С.Эрдэнийн тусламжтайгаар тамгыг нь “дээрэмдэж” авсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал юм. Энэ талаар Архангай аймгийн Ардчилсан намын дарга, Монгол Улсын харцага Мишкагийн Батжаргал “Өнөөдөр Архангай аймгийн Ардчилсан нам хоёр даргатай боллоо. Миний хувьд аймгийн намын гишүүд болох 10 мянган хүний дэмжлэгээр аймгийн намын хорооны дарга болсон. Гэтэл Эрдэнэ дахин нэг даргатай болголоо” хэмээсэн юм. Мөн “С.Эрдэнийн цүнх баригчийг дарга болгох гэж, нийгмийн даатгалын сангийн луйварчдад үйлчлэх гэж энэ намын төлөө ардчиллын үйл хэрэгт үе удмаараа зүтгээгүй. С.Эрдэнээ чамд үйлчилдэггүй хууль дүрэм бидэнд үйлчилнэ гэвэл “май” шүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлсэн байдаг.

Нэгдүгээр тойрогт “Хөх чоно” группын босс Ө.Пүрэвбаатарын хүү Мөнхтулга нэр дэвшихээр болжээ. Олны салхинаас Ө.Пүрэвбаатар хүүгээ Архангайд нэр дэвшүүлэхийн тулд 800 сая төгрөг төлсөн гэдэг яриа чих дэлсэж байгаа юм. Ямартай ч мөнгөтэй айлын хүүхэд Их хуралд нэр дэвшиж зугаацдаг бичигдээгүй хуулийг тэр дагасан байна.

Ямартай ч хоёр том намаас нэр дэвшигчдийн өнгө ийм байна. Эвтэй газар хөгжил, сэвтэй газар талцал нүүрлэдэг гэдэг биз дээ.

 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: