Өнгө тохируулах

САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ..

         Уг уулзалтаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар яам, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, салбарын аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд нээлттэйгээр санал солилцож, ярилцав.

        Уулзалтад салбарын 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

       Уулзалтаар Мэргэжлийн холбоо, оролцогч байгууллагын төлөөллөөс тавьсан тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн цаашид хууль эрхзүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, геодези зураг зүйн түвшинд хийгдэх хөрөнгө оруулалтыг судлан шийдвэрлүүлж төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын уялдаа холбоог сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар тогтов.

    Дашрамд дурьдахад Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: