Өнгө тохируулах

Нийслэлийн Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах ангийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал болох Хангарди одонгоор шагналаа.

Хангарди одонг өчигдөр /2021.07.07/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тус ангийн дайчин туганд зүүж өглөө.

Нийслэлийн Аврах анги  анх 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулагдаж өдгөө 52 дахь жилдээ нийслэлийн иргэдийн аюулгүй тайван амьдралын баталгаа болж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Байгуулагдснаас хойш алба хаагчид нь 115.202 хүний амь, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн юм. 

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Өнөөдөр коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн маань ард иргэдээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Та бүхнээрээ бахархаж байна. Онцгой байдлын албанд өргөсөн тангарагтаа үнэнч, зориг баатарлаг Та бүхэндээ авран хамгаалах ариун буянтай үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: