Спутник-V вакциныг хүлээн авла...
Өчигдөр Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ ол...
МАН-ын дэргэд Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо 2019.07.08-ны өдөр хуралдаж УИХ-ын гишүүн Н.Учралыг шинэ тэргүүнээрээ сонгожээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан юм. Н.Учралын тухайд МАН-ын залуу үеийн төлөөлөл гэж яригддаг ч ард түмний хамгийн ихээр үзэн ядаж буй ЖДҮ-гийн зээлээс 950 сая төгрөг авсан “ял”-д унаад буй.
Юм хийж бүтээх үеийн залууст нь олдоогүй тус зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авсанд иргэд бухимдаж байгаа билээ. Тэгвэл НАМЗХ-ны залуус нийгмийн шуугианыг огоорон ЖДҮ-чин нөхрийг ийнхүү тэргүүнээрээ сонгоод байгаа аж. НАМЗХ-ны тэргүүн нь намынхаа Удирдах зөвлөлд багтах эрхтэй бөгөөд томилгоонууд дээр өөрсдийн квотын хүрээнд хүмүүсийг албан тушаалд тохоон томилох эрхтэй юм. Тиймээс МАН дотор НАМЗХ-ны тэргүүний суудлын төлөөх тэмцэл үеийн үед явж ирсэн. Энэ удаа тус намын “хунтайж” нарын бүлэгт багтах Н.Учрал тамгаа гардан авч бүтэц зохион байгуулалтаа хийж байна.