Өнгө тохируулах

Л.Оюун-Эрдэнийн ТОМИЛГОО: Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна

Л.Оюун-Эрдэнийн ТОМИЛГОО: Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14:00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч одоогоор хараахан эл асуудлаг хэлэлцэж эхлээгүй байна.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан ч Ерөнхийлөгч хариу өгөөгүй байгаа аж.

Үндсэн хуулийн 39.2 зүйл Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. 

Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудлыг Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ 15:00 цагт өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн хугацаа нь энэ Лхагва гаригийн 15:00 цагт дуусна. Хуулийн хугацаа дуусах болоогүй ч өнөөдөр Ерөнхий сайдын томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл төлөвлөж байжээ.

Хэрэв Ерөнхийлөгч хариу өгөхгүй бол ялалт байгуулсан МАН-ынхан өөрсдөө хуулийн хугацаанд нь багтаж УИХ-д оруулах аж. 

 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: