Өнгө тохируулах

Коронавируст халдварын түвшинг ДӨРВӨН ӨНГӨӨР ангилна

Коронавируст халдварын түвшинг ДӨРВӨН ӨНГӨӨР ангилна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа.

Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.  

  • Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ/
  • Шар түвшин /зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
  • Улбар шар түвшин /Халдвар голомтот тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно/
  • Улаан түвшин /Халдвар хүн амын дунд өргөн тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдол нийт хүн амын дунд тархсан.
  • Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй
  • 10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их
  • 10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их
  • 10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их. Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулна/

 Хуваалцах

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: