Өнгө тохируулах

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, ХИЛЭЭ НЭЭХ БЭЛТГЭЛИЙГ хангаж байна

Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, ХИЛЭЭ НЭЭХ БЭЛТГЭЛИЙГ хангаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 2-р сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.

КОВИД-19 халдварын цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулав.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: