Өнгө тохируулах

Элчин сайд И.Азизов М.Энхболдод төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд И.Азизов М.Энхболдод төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

     УИХ-ын дарга, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр 55 нас хүрч байгаа билээ. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

     Тус мэндчилгээнд “Эрхэм ноён Энхболд танаа. Танд 55 насны төрсөн өдрийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Та Монгол Улсын төр засагт алба хашиж байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө олон зүйлийг хийж бүтээсэн хүн билээ. Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа улс орныхоо байр суурийг олон улсын тавцанд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, тэр дундаа Орос-Монголын нөхөрсөг найрсаг харилцааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайллын баялаг туршлага, удирдах чадвар, өргөн цар хүрээтэй мэдлэг Монголын ард түмэнд нэг бус хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: