Өнгө тохируулах

Ehalamj.mn системд дөрвөн үйлчилгээ шинээр нэмэгдлээ

Ehalamj.mn системд дөрвөн үйлчилгээ шинээр нэмэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны наймдугаар сараас эхлэн уг цахим системд бүртгэж эхэлсэн.

Тэгвэл өчигдрөөс Нийгмийн халамжийн сангаас олгодог Ахмад настны тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, Одой иргэнд олгох тэтгэвэр, Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо. Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.

www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: