Өнгө тохируулах

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамт СХД-т баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж анх 1964 онд байгуулагдсан. Хоногт дунджаар 170 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай ч Улаанбаатар хотын хэрэглээ 180-200 мянган шоо метр ус байгаа юм. Иймээс шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авна. Хоёр байгууламж нийт 400 мянган шоо метр бохир ус хүлээн авах чадвартай болж, тавин хувиар ажиллах боломж бүрдэх юм. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт бохир усныхаа 25 хувийг дахин ашиглаж, III, IV цахилгаан станц руу нийлүүлж, энэ хэрээр Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээнд хэмнэлт гарна. Барилга угсралтын ажил 2020 оны наймдугаар сард эхэлсэн. Гэрээгээр ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын хоёр компани ажиллаж байна. 25 хятад инженер, техникийн ажилтан, 400 гаруй монгол хүн ажиллаж байгаа. Барилгын ажил дуусахад 2000 орчим монгол хүн ажиллах юм. Гэрээний дагуу барилгын материалын 35 хүртэлх хувийг Монголоос авч байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: