Өнгө тохируулах

Аялал жуулчлалыг сэргээж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Аялал жуулчлалыг сэргээж,  аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус төслийг болон Улаанбаатар хотын аяллын жишиг маршрут, “Ковид-19”-ийн дараах аялал жуулчлалыг сэргээх  “Шинэ хэвийн байдал” төлөвлөгөөний төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

Зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ахалсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг долоон зорилт, 77 төслийн хүрээнд, Улаанбаатар хотын аяллын жишиг маршрутыг хот болон хот орчмын нийт 25 төрлөөр, “Шинэ хэвийн байдал” нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг таван  зорилтын хүрээнд боловсруулсан байна. Зөвлөлийн гишүүд дээрх төслүүдийг 100 хувь саналаар дэмжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид өргөн барьж, батлуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгалаа.

Хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гадаад маркетингийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрх /брэндинг/-ийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өглөө. 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: