Өнгө тохируулах

Apple компани дээрэм тонуулын үеэр хулгайлагдсан утаснуудаа алсаас ажиллагаагүй болгож, нэхэж эхэлжээ

Apple компани дээрэм тонуулын үеэр хулгайлагдсан утаснуудаа алсаас ажиллагаагүй болгож, нэхэж эхэлжээ

 

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын таван жилийн хугацааны мэдүүлэгт дүн шинжилгээ хийснээ эдийн засагч С.Дэмбэрэл 2017 онд танилцуулж байсан.

Тэрбээр “2016 онд төрийн 1,753 албан хаагч хурдан удмын 22,716 адуутай байна. Өөрөөр хэлбэл, манай төр жинхэнэ утгаараа “уяач” төр болж байна гэсэн үг” гэж байлаа.

Тодруулбал, “Төрийн албан хаагчдын таван төрлийн малын статистик тун сонирхолтой. Төрийн албан хаагчдын малын тоог Монголын малтай өрхийн тоотой харьцуулж үзвэл дундаж, дунджаас дээш гэсэн ангилалд орохоор байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид 2.6 – 3 сая толгой малтай. 2016 оны байдлаар малыг нь үнэлж үзвэл 802 тэрбум төгрөг болжээ. 2012 онд л гэхэд төрийн 788 албан хаагч хурдан удмын 8,873 адуутай байжээ. Энэ нь их эрчимтэй өсөөд 2016 онд төрийн 1,753 албан хаагч хурдан удмын 22,716 адуутай болсон байна. Өөрөөр хэлбэл, манай төр жинхэнэ утгаараа “уяач” төр болж байна гэсэн үг. Хурдан удмын адуу гэдэг маш том бизнес гэдгийг хэлэх хэрэгтэй” гэж ярьж байлаа. 

Тэгвэл УИХ-д өрсөлдөх 606 нэр дэвшигчийн 106 нь “уяач” байгаа нь анхаарал татаж байна.  Хурдан удмын хамгийн олон адуутай нэр дэвшигчдээс дурдвал:

 1. Агваансамдангийн Батсүх 450,

2.  Б.Наранхүү 330

3.  Ж.Батзандан 250,

 4. П.Анужин 200 хурдан удмын адуутай аж.

Харин О.Батнасан, Д.Батцогт, Г.Ганхүү, С.Ононбаяр, О.Оргил, Ц.Пүрэвхүү, А.Ундрахтамир, Ч.Үл-Олдох, З.Энхболд, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэсувд, М.Бат нарын нэр дэвшигчид тус бүр нэг хурдан удмын адуутай юм байна.

Кёкүшюзан Батбаяр хамгийн олон буюу 3,000 үхэртэй бол Ч.Мэндсайхан 450, Ж.Баясгалан 158, О.Батнасан 110, П.Анужин 80 үхэртэй.

Ч.Цэндээ, Ч.Мэндсайхан нар тус бүр 300 ямаатай гэдгээрээ хамгийн олон ямаатайд тооцогдож байна. 

Харин Ч.Мэндсайхан 1,200, Х.Нямбаатар 625 хоньтой гэдгээ мэдүүлжээ. Нэр дэвшигчдээс Агваансамдангийн Батсүх “мянгат” буюу мянга давсан малтай ажээ.

Эдгээр нэр дэвшигчийн нийт мал 33 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: