Өнгө тохируулах

Уйлж байснаас өөр тод үлдсэн дурсамжгүй дэлхийн домогт жүдоч Шохей Оно

Уйлж байснаас өөр тод үлдсэн дурсамжгүй дэлхийн домогт жүдоч Шохей Оно

Өнөө цагийн дэлхийн жүдо бөхийн амьд домог болсон Шохей Оно гэж хэн бэ гэдгийг уншигч та бүхэндээ танилцуулж байна. Тэрбээр 1992 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр Япон улсын Ямагүчи мужид төрсөн.

Өндөр: 170см

Дархан мэх: оосотогари, үчимата.

Орлого: Албан бус мэдээллээр 2019 онд орлого нь 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа гэсэн байна.

Оногийн бага нас

Энэ цаг үеийн жүдо бөхийн түүхийг бичиж яваа Оно долоон настайдаа анх жүдогоор барилдаж эхэлсэн. Анхны жил хамт сурж байсан найман хүүхдээс эрэмбээрээ 7-д жагсаж байсан ч дараа жилээс огцом сайжирч дээд ангийн хүүхдүүдийг ч ялдаг болсон байна. Оно өөрөө бага насаа дурсахдаа "Уйлж байснаас өөр тод үлдсэн дурсамж байдаггүй" гэж ярьсан байна. Жүдод ороод хоёр дахь жилдээ бүх японы дунд сургуулийн аваргын тэмцээнд 5-р байр эзэлсэн байна. Гурав дахь жилдээ тус тэмцээнээс мөнгөн медаль авчээ. Улмаар ахлах ангид ороод жил бүрийн 7 сард болдог ахлах сурагчдын дунд болдог тойргийн барилдаанд багаараа 5-р байрт шалгарч байв. Ахлах ангид ороод гурав дахь жилдээ бүх японы ахлах ангийн сурагчдын дунд явагддаг тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

Их сургууль 1-р курс 2010 онд Тэнри их сургуульд элсэн орсон. Тухайн жилдээ France junior тэмцээнд орж түрүүлсэн байна. Улмаар Токиогийн их дуулгад орж 5-р байр эзэлж байжээ. Тухайн тэмцээнд Рики Накаяа түрүүлж байсан. 2-р курс 2011 Өсвөрийн бүх японы аварга Залуучуудын дэлхийн аварга Европийн нээлттэй тэмцээний аварга 3-р курс 2012 11 сард Кодокан тэмцээнд анх удаа түрүүлсэн. Кодакан тэмцээнийг манайхан мэдэх байх. Жил бүрийн 11 сард явагддаг шилдгүүд ордог тэмцээн. 12 сард Токиогийн гранд сламд Рики Накаяаг ялж түрүүлсэн. 4-р курс 2013 Тавдугаар сард болсон бүх японы аваргад 3-р байрт орсон ч олон улсын тэмцээнд сайн барилдсан учир Японы үндэсний шигшээд багтсан. Улмаар 2013 оны дэлхийн аваргад -73 жиндээ түрүүлсэн. Эбинүма -66кг-д түрүүлж байсан. Оно тухайн тэмцээнд бүх 6 өрсөлдөгчөө иппоноор цэвэр ялсан байдаг. Дэлхийн аваргын дараа Тедди Ринэгээс францийн жүдогийн сэтгүүл болох L'Esprit du Judo ярилцлага авсан ба Тэдди: "миний хувьд яг одоо хамгийн шилдэг жүдоч бол Оно" гэж хэлж байж. 2014 он Их сургуулиа төгсөж Асахи Касэй компанийн өмнөөс барилдах болсон. 2014 оны дэлхийн аваргаар манай С.Ням-Очир Оног ялж хоёр дараалсан дэлхийн аварга болох зорилгыг нь таслаж байв. Тухайн үед Оногийн өрсөлдөгч байсан Рики Накаяа дэлхийн аварга болж байсан. 12 сард Токиогийн гранд сламд аваргын төлөө 2010 оны дэлхийн аварга Хироюки Акимотод ялагдаж дэд байрт орсон. 2015 он Хоёрдугаар сард Германд болсон Дусселдорфийн гранприд Ням-Очир, Ан Чанрим, Таталашвили зэрэг шилдгүүдийг цувруулан ялж түрүүлсэн. Дөрөвдүгээр сард бүх японы аваргаар Хашимотод юүко үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгасан. Хашимото тус тэмцээнд түрүүлсэн. Гэсэн ч японы жүдо бөхийн холбоо дасгалжуулагч нар Оног дэлхийн аваргад түрүүлэх магадлал илүү хэмээн Оног шигшээ багт дуудсан. Эндээс л Хашимотогийн гомдол эхэлсэн гэхэд болно доо. Ингээд наймдугаар сард болсон Астанагийн дэлхийн аваргад Оно орж Европийн аварга болоод байсан Саги Мүкиг хэсгийн аваргын төлөө ялж, хагас шигшээд Ан Чанримийг 1 вазари, 1 иппоноор илүүрхэж аваргын төлөө гарч ирсэн. 1975 оноос хойш дэлхийн аваргын төлөө 2 япон гарч ирээгүй байснаас хойш анх удаа Рики Накаяатай тулсан. Улмаар өрсөлдөгчөө вазаригаар ялж 2 дахь дэлхийн аваргаа авсан. 2016 он 2 сард болсон Дусселдорфийн гранприд хэсгийн аваргын төлөө Ням-Очирийг цэвэр, хагас шигшээд Ан Чанримийг вазаригаар, аваргын төлөө Рустам Оружовийг вазаригаар тус тус ялж түрүүлсэн. Тэмцээний дараа Оно: "8 сард олимпод л түрүүлэхгүй бол энэ бүх тэмцээнд ялсаны хэрэг байхгүй" гэж хариулжээ. 4 сард болсон бүх японы аваргаар Оно мөнхийн өрсөлдөгч Рики Накаяг ялж түрүүлснээр олимпд явах эрхээ хармаалсан. Тэмцээний дараа: "Риогийн олимпд заавал түрүүлнэ, домогт Рёоко Танигийн хэлсэн хамгийн сайнаараа барилдсан ч алт, хамгийн муугаараа барилдсан ч алт гэж хэлснийг үргэлжлүүлнэ" гэж хариулсан байдаг. Ингээд 8 сард Риогийн олимп эхэлсэн. Бүгд мэдэж байгаа өрсөлдөгчдөө цувуулж ялсаан олимпын алтын төлөө Оружовийг цэвэр ялж аварга болсон. Тэмцээний дараа Оно: "Баяртай байна. Хэдий өөрийн хүсэж байсан барилдаанаа гаргаж чадаагүй ч жүдогийн гайхамшиг, хүч чадал, гоо зүйг харуулж чадсан гэж бодож байна. 9 сард мужаас 11 сард улсаас шагнал одон гардуулж өгчээ. 12 сард Токиогийн их дуулгад орох байсан ч хуучин бэртлээс болоод ороогүй байна. Хашимото тус тэмцээнд түрүүлсэн байдаг. 2017 он 4 сард болох бүх японы аваргад орох байсан ч магистрийн хичээлээ 1-т тавиж ороогүй байна. Тус тэмцээнд Хашимото түрүүлсэн. Мөн 12 сард болсон Токиогийн их дуулгад орж Киргизийн бөхтэй нэмэлт цагт барилдаж байхдаа баруун өвдгөө гэмтээсэн ч тус барилдаанд ялсан. Гэвч бэртэл нь хүнд байсан учраас дараагийн бөхтэй барилдуулаагүй. Ингээд тус тэмцээнд Хашимото түрүүлэх сайхан боломж гарсан ч хагас шигшээд нутгийн бөх Арата Тацүкавад ялагдаж хүрэл авсан. 2018 он 2 сард болсон уламжлалт Дусселдорфийн гранприд европийн аварга Хэйдаровийг вазаригаар, хагас шигшээд Одбаярийг цэвэр, аваргын төлөө Оружовийг цэвэр ялж түрүүлсэн. 4 сард болсон японы аваргаар жин өгсөж гарч ирсэн дэлхийн аварга Эбинүмад ялагдаж тэмцээнээ дуусгасан. Тус тэмцээнд Хашимото түрүүлсэн. Ингээд дэлхийн аваргад явж чадахааргүй болсон ч 4 жилд нэг болдог Азийн наадамд явах эрхийг авсан. Дэлхийн аваргаар Хашимотод түрүүлэх сайхан боломж гарсан ч Ан Чанрим энэ боломжийг алдалгүй түрүүлсэн. 8 сард Жакартагийн азийн наадам болж шигшээ барилдаан хүртэл бүх өрсөлдөгчөө цэвэр ялаад Ан Чанримтай финалдсан. 11 минут үргэлжилсэн хүнд барилдаан болж вазаригаар Оно ялж түрүүлсэн. 11 сард Осакагийн их дуулгад бүх өрсөлдөгчөө цэвэр ялж хагас шигшээд Хашимотог ялж байсан Арата Тацүкаваг цэвэр, аваргын төлөө Эбинүмаг вазаригаар ялж түрүүлсэн. 2019 он 2 сард Дусселдорфийн гранприд хэсгийн аваргын төлөө Оружовийг цэвэр, хагас шигшээд Тажикистаны Махмадбековийг цэвэр, аваргын төлөө Эбинүмаг вазаригаар ялж түрүүлсэн. 4 сард бүх японы аваргаар хагас шигшээд Эбинүмаг вазаригаар, аваргын төлөө Хашимототой 9 минут барилдаж вазаригаар ялснаар түрүүлэн улмаар дэлхийн аваргад явах эрхээ авсан. 8 сард Токиогийн дэлхийн аваргаар олимп дэлхийн мөнгөтэй Оружов, дэлхийн мөнгө, хүрэлтэй ОХУ-ийн Дени Ярцев, залуучуудын дэлхийн аварга Туркийн Билал, олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвили зэрэг бүх 6 өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болсон. Тэмцээний дараа Оно: "үзэгчдээс угаасаа Оно ялах байлгүй дээ гэсэн үгс надад дарамт болж байсан ч бүх өрсөлдөгчөө цэвэр ялсандаа баяртай байна." гэжээ. 11 сард Осакагийн их дуулгад түрүүлсэн бол олимпд явах магадлал тун өндөр болох байсан ч долоовор хуруугаа гэмтээсний улмаас орж чадаагүй. Тус тэмцээнд Эбинүма түрүүлж Хашимото 2-т орсон. 2020 он 2 сард Дусселдорфийн гранприд эхний 5 учраагаа бүгдийг нь цэвэр ялж (энэ дунд олимпийн аварга Фабио Басил байсан) аваргын төлөө Ан Чанримтай гарч ирсэн. Үндсэн цагт вазаригаар ялснаар тус тэмцээнийг 3 жил дараалан түрүүлсэн байна. Тэмцээний дараа Японы шигшээ багаа танилцуулж Оно шалгарсан билээ. Сонирхолтой нь Оно дэлхийн чансааг ганц ч удаа тэргүүлж байгаагүй. 2011 онд 140-д 2012 онд 10 2013 онд 4 2014 онд 20 2015 онд 6 2016 онд 3 2017 онд 50 2018 онд 15 2019 онд 7-д эрэмблэгдэж байжээ. Гол өрсөлдөгчтэй хийсэн барилдаанд: Рики Накаяаг 4-1-р Хашимотог 2-1 Хироюки Акимотод 0-2 Эбинүмаг 3-1 Ан Чанримийг 6-0 Ням-Очирийг 4-1 Саги Мүкиг 2-0 Оружовийг 5-0 Таталашвилиг 2-0 IJF-ээс зохион байгуулдаг олон улсын тэмцээнд 2012 оноос хойш 11 тэмцээнд оролцож 9-д нь түрүүлж 1-т нь 2-р байр, 1-т нь 3-р байр эзэлсэн ийм домогт тамирчны эринд амьдарч байна даа.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: