Өнгө тохируулах

Н.Жанцанноров: МОНГОЛЫН ТӨР ХӨГЖМИЙН УРЛАГИЙГ ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Н.Жанцанноров: МОНГОЛЫН ТӨР ХӨГЖМИЙН УРЛАГИЙГ ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Монголчуудын тусгаар тогтнолын билгэ тэмдэг, үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гарамгай хөгжмийн зохиолч Б.Шаравын хамт төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бид төрийнхөө хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажууллаа. Төрийн дээд шагнал гэдэг бол хувь хүний овог, нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд түмэн олноо ийм бүтээл тууривал хийж, мэргэжил бүрээр өөрийнхөө авьяас чадварыг сорьж ажиллаж байхын уриалан дууддаг чухал зүйл.

Би Монголынхоо үндэсний соёл, урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авахаа сонсоод “татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сурсан. Төрдөө төлөх өр дуусаагүй л байгаа юм байна” гэж хүүдээ хэлж байлаа. Бид зөвхөн төрд биш өөртөө, энэ оронд маш их өртэй. Бид энэ эх оронд маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай. Аль бүтээлдээ илүү хайртай вэ гэж асууж байна. Хэдэн хүүхэд төрүүлээд хэнд нь илүү хайртай гэдэгтээ яг ижил асуулт. Хийсэн бүтээлийг маань дуучин, хөгжимчин, ард түмэн хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд зориулж “Ах минь та” гэсэн дууг бүтээлээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: