Өнгө тохируулах

Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл ОУССХ-ны шилдэгт гуравт багтлаа

Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл ОУССХ-ны шилдэгт гуравт багтлаа

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-ийн Спортын торгон агшин шилдэг гэрэл зургийн төрөлд Монгол Улсын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын уураг шүүрч буй адуучны гэрэл зураг шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч, эцсийн шалгаруулалтад тунаж үлдлээ. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны энэхүү шагналын 11 төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийг өнөөдөр  /2020.01.15/ зарлалаа.

Энэхүү шагналд дэлхийн 125 орноос нийт 1746 бүтээл ирүүлжээ. Ирэх сарын 2-нд шүүгчид ялагчдыг тодруулах юм.  Ялагч бүр цом, найман мянган ам.долларын мөнгөн шагнал, хоёр дугаар байрын эзэд цом, гурван мянган ам.доллар, гуравдугаар байрын шагнал хүртсэн уран бүтээлч цом, хоёр мянган ам.долларын шагнал хүртэх юм.

Спортын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулах бүрэлдэхүүнд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, “AIPS Sport Media Awards” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн багтсан бөгөөд тэд 1746 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ.

Шагнал гардуулах ёслол ирэх сарын 3-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо “Corinthia” зочид буудалд болно. Ёслолын ажиллагаанд “AIPS Sport Media Awards”-ын төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийн эзэд урилгаар оролцох юм.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: