Өнгө тохируулах

Монголын дуурийн шинэ бахархал Д.Дагвадорж

Монголын дуурийн шинэ бахархал Д.Дагвадорж

Тэдний хичээл зүтгэл, эгэл даруу зан чанар жинхэнэ Монгол хүний мөн чанарыг олон улсад харуулж байгаад маш их баяртай байна. Бүгдээрээ Монгол хүүгээ алдаршуулж урам зориг хайрлацгаая!!!

ОХУ-ын Улан-Үдэ хотод тавдугаар сарын 18-20-ны өдөр “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан” амжилттай болж өндөрлөжээ.

Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад, Солонгос улсын 59 дуучин оролцсон байна. Олон улсад нэр хүнд бүхий, дуурийн дуучдын мэргэжлийн ур чадварын чансааг тодорхойлдог уг тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрыг эзэлж эх орныхоо нэрийг гаргаад иржээ.

 

Уг уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ, Э.Амартүвшин 2011 онд зохион байгуулагдсан I уралдаанд, МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар 2015 онд зохион байгуулагдсан II уралдаанд тус тус тэргүүн байрыг эзэлж байсан бол 2019 оны III уралдаанд мөн л Монгол улмаас МУСТА Д.Дагвадорж манлайлж Монгол уран бүтээлчдийнхээ нэрийг өндөрт өргөн, олон улсад эх орноо сурталчиллаа.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: