Монгол Улсад Дуурийн театрын б...
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, ш...
Алдарт сагсан бөмбөгч Коби Брайантыг нисдэг тэрэгний ослоор амиа алдсанаас хойш спортын олон алдартнууд өөрсдийн үгийг хэлсээр байна. Тэгвэл өнөөдөр алдарт Леброн Жеймс өөрийн сэтгэлийн үгийг хэлсэн юм. Леброн хоёр хоногийн өмнө Кобиг “Бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч”-ийн жагсаалтын гуравдугаар байрнаас буулгаад байсан билээ. Түүнийг өөрийнх нь амжилтыг эвдсэний дараа Коби түүн рүү утсаар ярьж баяр хүргэсэн байдаг.
Леброн Жеймс өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийн үгээ хэллээ. Тэрбээр “Би бэлэн биш байгаа ч үг хэлэх хэрэгтэй байна. Суугаад бичих гэж оролдсон ч чиний тухай, Жижигийн тухай бодоод нулимс асгарч байна. Чамтай яриад удаагүй байна. Энэ бидний сүүлийн яриа гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Чөтгөр гэж. Үнэхээр сэтгэлээр унаж байна. Ах аа, би чамд хайртай. Миний сэтгэл зүрх одоо Ванесса болон хүүхдүүдийн чинь дэргэд байна.
Чиний агуу замналыг үргэлжлүүлнэ гэдгээ амлая. Чи бидний хувьд, ялангуяа “Лейкерс”-ийн фэнүүдийн хувьд үнэхээр агуу. Чиний үйл хэргийг үргэлжлүүлэх нь одоо миний үүрэг болсон. Диваажингаас надад хүч чадал хайрлаарай. Би чадах болно. Би олон зүйл хэлмээр байгаа ч одоо чадахгүй нь. Яагаад гэвэл сэтгэлээ барьж дийлэхгүй байна. Уулзах хүртлээ баяртай, ах минь” гэжээ.