Өнгө тохируулах

Конор МакГрегор эргэн ирснээ зарлав (БИЧЛЭГТЭЙ)

Конор МакГрегор эргэн ирснээ зарлав (БИЧЛЭГТЭЙ)

Өнөөдөр өглөө АНУ-ын Лас-Вегас хотноо холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан Ирландын Конор МакГрегор Америкийн Дональд Серронетой тулалдаж гайхалтай ялалт байгууллаа. Конор нийт 25 тулалдаж, 21 ялсан бол Серроне 36 ялж, 13 ялагдаад байсан юм.

Энэ тулааны өмнө Конор МакГрегор “Цус урсах болно. Би энэ жинд сайхан зохицож байгаа. Холимог тулаан сонирхогчдод би баяр баясгалан бэлэглэх дуртай. Энэ жинд агуу тулаан олныг хиймээр байна. Би Дональдыг хүүхдийн ном мэт уншиж чадна, бүх арга мэхийг нь ч мэдэж байна. Өөртөө дэндүү итгэлтэй байна. Хүнд цохилтоор ялах болно” гэдгийг мэдэгдээд байсан. Тэгвэл Дональд Серроне “Тулаан 4-5 үе үргэлжлэх байх. Би бэлэн байна, харин Конор бэлэн болов уу. Тулааныг сэтгэл догдлон хүлээж байна. Ялбал хүүгээ аваад амралтад явна. Дараа нь UFC холбооны тэргүүнд утасдаж, дараагийн тулаанаа сонирхох болно” хэмээн онцолж байсан.

Тулааны дараа Конор МакГрегор “Би эргэн ирлээ. Дахин түүхийг бүтээж эхэллээ. Маш сайхан байна. Би гурван өөр жинд эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч боллоо. Формдоо бүрэн орсон гэж хэлж чадахгүй ч тун ойрхон байна. Гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж, амраад ахиад тулалдана. Хагас дунд жин надад таалагдаж байна. Гэхдээ би хөнгөн жинд ч тулалдаж болно. Тэнд хэдэн чалчаа жаал байгаа” хэмээн мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: