Өнгө тохируулах

ИХ ХУРД 8: Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа

ИХ ХУРД 8: Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа

Шигшмэл морьдын "Их хурд" уралдааны азарга насны морийг унаж түрүүлүүлсэн Б.Энхбаяр гэх найман настай, хоёрдугаар ангийн сурагч хүүг Монголын Морин спорт уяачдын холбооноос нэг өрөө байраар шагналаа. Унаач хүү Б.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азаргыг унан хурдлуулсан юм.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан нь наадмын шинэ жишиг болов.

“Их хурд-8” наадмаар адууны өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулах юм. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: