Өнгө тохируулах

Б.ШАРАВ: Монголын урлагаа улам өндөрт хөгжүүлж яваарай

Б.ШАРАВ: Монголын урлагаа улам өндөрт хөгжүүлж яваарай

ИХ УРЛАГТ 50 ЖИЛ ЗҮТГЭСНИЙ ҮР ШИМ ИРЖ БАЙНА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Том баярын өдөр тохиож байна. Монголын үндэсний их урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим над дээр болон манай урлагт ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай хамт ажилладаг манай нөхдийн, уран бүтээлчдийн бүгдийнх нь шагнал. Дээр нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлаг, ард түмнийхээ амьдралыг тулгуурлан, тэрийгээ гол үзэл баримтлалаа болгосны маань ач буян намайг ивээлээ. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засагтаа үнэхээр их баярлаж байгаагаа хэлье. Энэ том шагнал бол миний уран бүтээл ирж байгаа, хамтарч ажилладаг нөхдөд минь ирж байгаа хөдөлмөрийн минь үнэ цэнэ гэдгийг дахин хэлье. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хүсье.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: