Өнгө тохируулах

А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг 2023 он хүртэл удирдана

А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг 2023 он хүртэл удирдана

Монголын Хөлбөмбөгийн Холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр болж, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдээ сонголоо.  Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчид одоогийн тэргүүн Амгаланбаатарын Ганбаатар ганцаараа нэр дэвшсэн бөгөөд түүнийг санал нэгтэй сонголоо.

Ийнхүү А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг 2023 он хүртэл үргэлжлүүлэн удирдах боллоо. Эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг дэд ерөнхийлөгч сонгох ёстой байсан. Эрэгтэй дэд ерөнхийлөгчид “Улаанбаатар Сити Эф Си” багийн ерөнхийлөгч Г.Дашням Б.Буман-Учралын оронд сонгогджээ.

Эмэгтэй дэд ерөнхийлөгчид “Дэрэн” багийн ТУЗ-ийн гишүүн Ж.Хишигжаргал, “Дөчин мянгат Юнайтед” багийн ТУЗ-ийн гишүүн Х.Азжаргал нар өрсөлдөж, Хашбатын Азжаргал сонгогдлоо. Х.Азжаргал нь Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэн дэх анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч болж байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: