Өнгө тохируулах

Залуучуудын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.   

Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зохион байгуулах журмаар зөвлөлийг тогтоосон байдаг. 1992 онд нийгэм солигдох тэр үед УБХТН-ийн дарга удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн удирдлагуудаа сольж, хүчингүй болсон тамга тэмдэг, хуурамч бичиг баримт ашиглан газар олон өмч хөрөнгүүдийг БХТН-ийн нэр дээр шилжүүлж авсан байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын өмчийг дур мэдэн хувийн байгууллагад шилжүүлэх, авах, үрэгдүүлэх зэрэг асуудлыг цэгцлэх ёстой. Хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Улсын өмчийг буцаан авах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэв.

“Техник спортын төв” ТӨААТҮГ нь спорт сургалтын үйл ажиллагааг явуулах, Үндэсний шигшээ баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлөөр хангах, Биеийн тамир спортын салбарын талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийг хангах зэрэг үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Мөн өдөр “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ, Нийслэлийн өмчит Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК, Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборт ажиллалаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр шаваа тавьсан “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байна. Энэхүү өргөө ашиглалтад орсноор мөсөн спортын тамирчид хичээллэх, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой юм.

Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборын тухайд нийт 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрэээнд баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм. Энэхүү цогцолборт 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв байгуулагдах аж. Уг цогцолборыг 2021 оны II, III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэлүүд

2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: