Өнгө тохируулах

Сүүлийн 24 цагт 30.676 хүн дархлаажуулалтад хамрагдлаа

Сүүлийн 24 цагт 30.676 хүн дархлаажуулалтад хамрагдлаа

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.12) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

 

МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.05.11, 19:00 цагийн байдлаар)

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 30.676 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Улсын хэмжээнд 1-р тунд 1.678.198 хүн хамрагдсан бол 2-р тунд 631.666 хүн хамрагдаад байна. Дархлаажуулалтын 2 тунд хамрагдаад 14 хоносон иргэд хот хооронд зорчиход илүү хялбар болох учраас иргэд та бүхнийг ковидын халдвараас сэргийлж, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг урилаж байна.

Улаанбаатар хотод

1-р тунд-903.948 хүн (94.8%)
2-р тунд-481.414

Орон нутагт

1-р тунд-774.250 хүн
2-р тунд-150.252

Дэлхий дахин өнгөрсөн 24 цагт 606.077 хүн ковидоор өвчилсөн байна. Ингэснээр дэлхий дахинд 158.651.638 хүн ковидын халдвар авчээ. Мөн хугацаанд ковидын улмаас 10.7769 хүн нан барж, дэлхий дахинд нас баралт 3.299.764 болоод байна.

Дархлаажуулалтын ажил дэлхий дахинд 191 улсад хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1.317.525.166 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: