Өнгө тохируулах

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа билээ. Тэрбээр алдагдсан "Оюутолгой"-г эргүүлж авах асуудлыг хөндөж, эрх баригчдыг олон улсын Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн өөрийнх нь өлсгөлөн, суултыг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг нэгдэхийг уриалж, иргэдийг гарын үсгээ зурахыг хүссэн билээ. 

Үүнтэй холбоотой өнөөдөр /2021.01.25/ төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэдийн цугларалт бий болж, жагсаалын хэмжээнд хүрсэн. Тэгвэл төв талбайд байгаа иргэдийн дундаас халдварын нэгдүгээр хавьтал илэрсэн гэх мэдээллийг албаныхан өглөө. Тиймээс төв талбайн дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй хамгаалалт аваад байна. Түүнчлэн тухайн иргэдийг тусгаарлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн талбай дээр байсан иргэдээс шинжилгээ авах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: