Өнгө тохируулах

Өнгөрсөн 7 хоногт 152.2 мянган тонн нүүрс экспортолжээ

Өнгөрсөн 7 хоногт 152.2 мянган тонн нүүрс экспортолжээ

2021 оны 12 дугаар сарын 3-аас 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ.

Харин өнгөрсөн хугацаанд 1,218.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 20,710.3 мянган тонн нүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 15,525.5 мянган тонн-ыг экспортлов. Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мянган бар газрын тос олборлож, 4,090.4 мянган бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган бар буюу 16 хувийн өсөлттэй байна. Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,260 тонн, АИ-92 автобензин 46,162 тонн, ДТ 53,585 тонн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54,151 тн буюу 25 хоногийн нөөцтэй байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: