Өнгө тохируулах

МУЗН-с Багануур ХК-ийн уурхайчин хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийллээ

МУЗН-с Багануур ХК-ийн уурхайчин хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийллээ

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Багануур ХК-ийн уурхайчин хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийллээ.

МУЗН-ээс цар тахлын тархалттай хүнд үед хамтран ажиллаж, хандив тусламж үзүүлсэн байгууллага, ААН-үүдэд ТАЛАРХАЛ илэрхийлэх арга хэмжээг 2021 оны 12-р сарын 09-ний өдөр зохион байгуулсан байна. Дэлхийн улс орнуудыг нэг амь, нэг хүсэл, нэг зорилготой болгож, хамтдаа тэмцэхэд хүргэж байгаа Ковид-19 вирусын эсрэг нэгдэж, дэмжиж ажилласан 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудыг урьж талархал илэрхийлжээ. Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал, Гамшгаас хамгаалах штабын дарга Д.Түвшинжаргал уурхайчин хамт олноо төлөөлөн уг арга хэмжээнд оролцож талархалыг хүлээж авлаа.

Манай уурхайчид Улаан загалмайн анхан шатны хороогоороо дамжуулан 2020, 2021 онд өөрсдийн цалингаасаа Багануур дүүргийн онцгой комисст 7,520,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн эд материал , Улсын онцгой комисст 15,000,000 төгрөгийн хандив өгсөн юм.

Багануурын уурхайчид хариу нэхдэггүй тус хүмүүнлэгийн үйлсд хувь нэмрээ оруулахаар анх 2000 онд байгууллагаараа Улаан загалмайд нэгдсэн. Түүнээс хойш олон арван хүмүүнлэгийн ажилд манлайлан оролцож, цас, зуд байгалийн гамшигт нэрвэгдсэн хүн ардад хандив тусламжаа үзүүлсээр ирсэн.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: