Өнгө тохируулах

Москва хотноо Ялалтын баярын сүрт жагсаал үргэлжилж байна

Москва хотноо Ялалтын баярын сүрт жагсаал үргэлжилж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-д Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Москва хотын төв Улаан талбайд уламжлалт ёсоор Ялалтын сүрт жагсаал болох бол коронавирусний цар тахлын улмаас “Мөнхийн хороо” арга хэмжээг онлайнаар зохион байгуулж байна. Энэ өдөр ОХУ-ын 28 хотод цэргийн парад болно.

Ойн баярын гол арга хэмжээ болох Ялалтын баярын сүрт жагсаалд 12.5 мянган хүн, 190 мянган нэгж зэвсэг, 76 онгоц, нисдэг тэрэг оролцож байна. Парадыг Хуурай цэргийн армийн генерал Олег Салюков командлаж байгаа бол Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авна. Ялалтын баярын сүрт жагсаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин ажиглаж байна.

Энэ онд агаарын парадыг хүнд даацын тээвэрлэгч гурван нисдэг тэрэг МИ-26 анх удаа эхлүүлж байна. Эдгээрийн араас Ми-8 нисэг тэрэг, Ми-35 нисэж, “Беркуты/Цармын бүргэд” нисгэгчдийн баг Ми-28Н цохилтын нисдэг тэргээр Улаан талбай дээгүүр нисэж өнгөрнө.

Түүнчлэн 2021 онд анх удаа стратегийн пуужин тээвэрлэгч Ту-160 нисэх бол үүнийг СУ-35С онгоцнууд дагалдах юм байна. Мөн парадын үеэр өндөр хамгаалалттай хуягласан “Тайфун ПВО” техник олны анхаарлыг татаж байна.

Ялалтын баяр уламжлалт ёсоор ёслолын буудлагаар өндөрлөнө. Ёслолын буудлагыг ОХУ-ын есөн баатар хотод гүйцэтгэнэ. Харин  Москва хотод 16 талбайгаас ёслолын буудлагыг нийт 10 мянган удаа хийж гүйцэтгэх гэнэ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: