Өнгө тохируулах

Хятадын пуужин тээвэрлэгчийн хэлтэрхийнүүд Энэтхэгийн далайд унажээ

Хятадын пуужин тээвэрлэгчийн хэлтэрхийнүүд Энэтхэгийн далайд унажээ

Хятадын “Long march-5B” пуужин тээвэрлэгчийн хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандлыг нэвтлэн, Энэтхэгийн далайд уналаа гэж БНХАУ мэдэгджээ.

Тавдугаар сарын 9-ний 10.24 цагт Long march-5B” Дэлхийн агаар мандлыг нэвтлэн, зүүн уртрагийн 72,47 градус, хойд уртрагийн 2,65 градусын огтлолцолд унажээ. Пуужин тээвэрлэгчийн ихэнх хэсэг Дэлхийн агаар мандал руу нэвтрэх үед шатжээ.

Long march-5B” пуужин тээвэрлэгч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Хятадын “Tianhe/Тэнгэрийн заадас” сансрын станцын үндсэн хэсгийг сансарт гаргасан юм. Өнгөрсөн оны долоодугаар сард эл тээвэрлэгчийн тусламжтай Ангараг гарагийг судлах зорилго бүхий Хятадын анхны “Тянвэнь” сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн бол өнгөрсөн сард сансрын станцын “Тянгүн” үндсэн хэсгийг Дэлхийн тойрог замд гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: