Өнгө тохируулах

Египет дотооддоо Синовак вакцин үйлдвэрлэж эхэлжээ

Египет дотооддоо Синовак вакцин үйлдвэрлэж эхэлжээ

Орон нутгийн цагаар долдугаар сарын таванд, Египетийн ерөнхий сайд Мустафа Мадбули, Эрүүл мэнд, хүн амын сайд Хала Зайед нарын албаны хүмүүс,  БНХАУ-аас Египетэд суугаа элчин сайд Ляо Личян Египетийн вакцины үйлдвэртэй танилцжээ.

Египет одоогоор 1 сая тун Хятадын Синовак вакциныг дотооддоо үйлдвэрлээд байгаа бөгөөд өдөрт 300 мянган тун үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Хэрэв түүхий эд хангалттай бол өдөрт 600 мянган тун үйлдвэрлэх боломжтой гэдгийг Мадбули онцлоод, коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт дэлхийн хэмжээнд хүрэлцээ муутай байгаа учраас вакциныг өөрийн орондоо үйлдвэрлэх нь Египетийн хувьд маш чухал ач холбогдолтой  гэжээ. Тэрээр бас дотооддоо вакцины үйлдвэр байгуулж буй Египетийг идэвхтэй дэмжиж байгаа Хятад улсад талархал илэрхийлээд, Египетийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэхийн тулд Хятад улс илүү их түүхий эдээр хангахыг хүсэж байна гэжээ.

Одоогоор Синовак компани Египетэд 2 сая тун вакцин үйлдвэрлэхэд ашиглах 1400 литр Синовак вакцины уусмал нийлүүлсэн бөгөөд техникийн ажилтнаа томилон, вакцины савалгаа, боодол баглаа зэрэг үйлдвэрлэлийн дамжлагыг хянаж жолоодуулж байгааг  эх сурвалжид дурджээ. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: