Өнгө тохируулах

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан  “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл, сайн санааны туслагч нар оролцсон юм.

Нийт 8.500 хүн амтай, гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орсноор алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: