Өнгө тохируулах

“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1000 дугаар захирамжийн дагуу шилжсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар “Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын даргаар  Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, “Бага, дунд, өндөр, төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын даргаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус ахлан ажиллаж байна.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам ахалсан комиссын бүрэлдэхүүн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 сурагчтай сургууль, 23-р хорооны 150 ортой цэцэрлэг, 8-р хорооны 67 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгуудад комиссын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: