Өнгө тохируулах

БАГАНУУРЫН УУРХАЙ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 344.7 МЯНГАН ТОНН БЭЛЭН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

БАГАНУУРЫН УУРХАЙ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 344.7 МЯНГАН ТОНН БЭЛЭН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

“Багануур” ХК 2021 оны 09-р сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт 162 вагоны дундаж ачилттай ажиллаж байна. 10 дугаар сард ДЦС-с ирүүлсэн захиалгуудыг нэгтгээд хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөж УБТЗ-д захиалгаа өгсөн.

Уурхай өнөөдрийн байдлаар нийт 344.7 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй. 10-р сард 350.0-400.0 мян.тн. нүүрс нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Багануур ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг. 2021 оны эхний 9 сарын байдлаар тээвэрлэгч болон хэрэглэгчдээс нүүрсний чанар болон борлуулалтын үйл ажиллагаанд гомдол санал гаргалгүй ажиллалаа.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: