Өнгө тохируулах

АНХААР: 18-аас дээш насны иргэдийг IV тунд хамруулж эхэллээ

АНХААР: 18-аас дээш насны иргэдийг IV тунд хамруулж эхэллээ

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр (2021.01.07) гарсан.

Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ.

Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм. Дээрх шалгуурт нийцсэн иргэд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийх боломжтой.


Түүнчлэн энэ жил 12 нас хүрч буй 2010 онд төрсөн хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэх юм байна. Мөн энэ жил 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд хамрагдаж болох аж.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: