Өнгө тохируулах

“АЧЛАЛ” ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД ОРЖ ИРСЭН МОГОЙГ БАЙГАЛЬД НЬ ТАВЬЖЭЭ

“АЧЛАЛ” ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД ОРЖ ИРСЭН МОГОЙГ БАЙГАЛЬД НЬ ТАВЬЖЭЭ

Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ.

Мэдээллийн дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьсан байна.

Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй.

Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдлууд их гарч байна.

Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг зөвлөлөө.

Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: