Өнгө тохируулах

ЦЕГ: Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг олдоогүй

ЦЕГ: Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг олдоогүй

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа н.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна.

Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: