Шүүхийн архивын үйлчилгээний х...
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2...
Өнгөрсөн амралтын өдөр "I Loft" шөнийн цэнгээний газар реппэр Roockie-г хоёр удаа хутгалж, гэмтээсэн хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан тухайн өдөр "I Loft" шөнийн цэнгээний газар байсан реппэрүүдийг буруутгах үзэгдэл олон нийтийн дунд гарсан бөгөөд энэ тухай реппэр Loce тайлбар хийжээ.
Тэрбээр хэлэхдээ "Би тэр өдөр байсан. Rookie тэр хоёр удаа дараа муудалцсан. Ерөнхийдөө клуб хаагаад гарахын өмнө тэр хэрэг болсон. Хоорондоо учир зүггүй муудалцсан зүйл байхгүй. Шууд орж ирээд хүйтэн мэс гаргаж ирсэн. Тэр тэгсэн, энэ ингэсэн гэж детальчилж яримааргүй байна. Тэрний буруу, энэний буруу гэж яримааргүй байна. Ямартаа ч эцсийг нь хүртэл хамт байж, найзыгаа хамгаалсан. Мэснийх нь урдуур хүртэл явж орсон. Энэ хэрэг дээр намайг буруутгаж байгаа учраас би мэдүүлэг хийж байна. Би тэр хэрэг дээр байж найзыгаа хамгаалсан. Намайг хутгалсан гэх мэдээлэл тарсан байсан. Тийм зүйл байхгүй" хэмээлээ.
Реппэр Loce-ийн хувьд "Миний муужгай" хэмээх дуугаараа олны танил болж тэсрэлт хийсэн нэгэн. Харин энэхүү хэргээс болж түүний нэр хүнд унаж эхэлсэн байна.