Өнгө тохируулах

Н.Номтойбаярыг хохирогчоор дууджээ

Н.Номтойбаярыг хохирогчоор дууджээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрөгч оны сүүлээр "Петровис" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн баярын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдсан гэх мэдээ зарим хэвлэлд гарч, дүрс бичлэг нь нийтлэгджээ.

Тухайн өдөр Н.Номтойбаяр төрсөн өдрийн үдэшлэгт хоцорч очсон ба өөртэй нь мэндэлсэн Х.Тайвантай маргалдсан гэх мэдээлэл бий. Маргааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн Х.Тайван нь аяга авч шидсэнээс Н.Номтойбаяр гишүүн толгойдоо гэмтэл авсан юм байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хохирогчоор дуудаж, мэдүүлэг өгөхийг хүсчээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй тул мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэжээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан Х.Тайванг хуулийн байгууллага шалгаж байгаа бололтой.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: