Өнгө тохируулах

Хуурамч мессэж задруулсан хэргээр Г.Батхүү агсны өмгөөлөгчийг шалгаж эхэллээ

Хуурамч мессэж задруулсан хэргээр Г.Батхүү агсны өмгөөлөгчийг шалгаж эхэллээ

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны хэргийн нотлох баримт гэгдэх 13 секундын бичлэг байгаа тухай талийгаачийн ар гэрийнхний зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч Ж.Батхуяг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Учир нь дээрх хэвлэлийн хурлын үеэр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болон хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн гэх хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан гэж үзсэн байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: