Өнгө тохируулах

Хорихоос оргосон этгээд ГУРВАН УДААГИЙН ял шийтгэлтэй байжээ

Хорихоос оргосон этгээд ГУРВАН УДААГИЙН ял шийтгэлтэй байжээ

ШШГЕГ-ын урьдчилан хорин 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ 19.00 цагийн үед сэжигтэн оргосон талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн этгээд нь С.Төмөр гэгч байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, өнгөрсөн сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан хоригдож байсан гэдгийг ШШГЕГ-аас мэдээллээ.

Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж эхэлжээ. Мөн түүнийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой, 25 настай ба өмнө нь гурван удаагийн ял шийтгэл авч байжээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: