Өнгө тохируулах

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн Б.Төгсбилгүүнийг өнөөдөр шүүнэ

Хамтран амьдрагчаа хүчирхийлсэн Б.Төгсбилгүүнийг өнөөдөр шүүнэ

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.16/ 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. 

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг  өнгөрсөн оны эхнээс шалгаж байгаа юм.  

Шүүх хурал хэдэнтээ товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн, хөдөө албан ажлаар явж байгаа гэдэг шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон. Шүүх бүрэлдэхүүн энэ удаа өмгөөлөгч нарыг заавал оролцохыг сануулаад байгаа билээ. 

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: