Хорихоос оргосон этгээд ГУРВАН...
ШШГЕГ-ын урьдчилан хорин 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ 1...
УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн шалгалтын талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг прокуророос өгсөн зөвшөөрлийн хэмжээнд ЦЕГ-т Хэвлэлийн хуралд мэдээлэл хийв. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны өмгөөлөгч Ж.Батхуяг 2020.01.22-ны өдөр мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийг хийх үеэр тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр задруулж зарим бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Тэрбээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч мессеж зэрэг мэдээ, мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан ийм үйлдэл болсон. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл, хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нөгөө талаар хохирогчийн ар гэрээс 2019.05.23-ны өдөр ирүүлсэн 13 секундын цахим мэдээ гэдэг асуудал яригдаж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Энэ хэрэг дээр “Г” гэгч этгээд энэ мэдээллийг хуурамчаар зохиож хохирогчийн ар гэрийнхнээс нь хууран мэхэлж 15 сая төгрөг авсныг 2019.05.28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Саяын “Г” гэж яригдаад байгаа этгээд дээрхээс гадна нийт 6 удаагийн үйлдлээр 269.101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлтэй холбогдуулан СБД-ийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн байгаа мэдээллийг та бүхэнд хүргэж байна” гэлээ. Сэтгүүлчдээс “13 секундын бичлэгийг хуурамч гэдгийг тогтоосон юм уу” гэсэн асуултад П.Эрдэнэбилэг сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ирүүлсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогоор 13 секундын бичлэг байгаа гэдэг асуудал тогтоогдоогүй байна” гэж мэдэгдлээ.