Хорихоос оргосон этгээд ГУРВАН...
ШШГЕГ-ын урьдчилан хорин 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ 1...
Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараах тайлбарыг хийв.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүн задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд өнөөдөр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаадах нотлох баримт цуглаж байна шүү дээ" гэв.