Өнгө тохируулах

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа

"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа

Хууль зүйн яаманд 600 гаруй сая төгрөгөөр тавилга авч, Төрийн нарийн бичгийн дарга нь өрөөгөө 50 сая төгрөгөөр тохижуулсан талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсон.

Тэгвэл өнөөдөр "Бид уучлахгүй" хөдөлгөөний хэсэг залуус 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тавьж, Хууль зүйн яам руу орох хүсэлтээ илэрхийлжээ. Гэсэн яамны зүгээс цагдаагийн хамгаалалт гарган тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг  20 гаруй цагдаа баривчлан авч явсан талаар мэдээлж байна.

Баривчлах тушаалыг сайд өгч биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус ярьж байлаа. Б.Мөнхцэлмэгийг ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явсан гэв.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: