TOYOTA LANDCRUISER 3.5L HYBRID ЗАГВАРЫГ ЭНЭ 8 САРД ТАНИЛЦУУЛНА

Шинэ үеийн Ланд Круйзер нь Тоёота компанийн шинэ үеийн TNGA платформ дээр суурилагдах бөгөөд шинээр хос турбо бүхийн V6 hybrid хөдөлгүүр, шинэ загвар, шинэ технологитой танилцуулагдана. Австрали улс бол оффроад хэрэглээний #1 улс гэхэд болно. Тэнд яг манайхтай ижил Ланд Круйзер болон бусад жийпийг өргөн ашигладаг. Тиймдээ ч ихэнх тоноглол үйлдвэрлэгч нар Австрали улсын байдаг. Тэгвэл энэ сараас тэдний дотоодын сайтуудаар дараа үеийн Ланд Круйзер цувралын талаарх мэдээлэл хүчтэй цацагдах боллоо. V6 Hybrid хөдөлгүүр гарна гэдгийг тэд мэдээлэв. Харин хугацааг арай наана буюу энэ наймдугаар сард танилцуулна гэж мэдээлээд байна.
Загварын хувьд өмнөхөөсөө тийм ч өөр байхгүй. Харин урд нүүрний хэсэг илүү том болж гупер болон урд нүүр хурц ирмэгүүдтэй болно гэв. Улмаар 5 болон 7 суудлын сонголт байх бөгөөд өмнөх үеэс тэнхлэг хоорондын зай 50 мм уртасна харин нийт кузовын уртын хувьд хэвээрээ байх гэнэ.
Хөдөлгүүрийн хувьд 2019 оны 8 сараас бензин V8 моторыг ТЭТГЭВЭРТ нь гаргаж оронд нь 4.5 литрийн хос турбо дизель мотор болон хос турбо бензин хайбрид моторыг CVT кроптой санал болгоно гэв.
Шинэ хөдөлгүүрийн сургийг сонсвол Lexus LC500 загвараас авсан 3.5-литрийн ‘8GR-FXS’ V6 бензин хайбрид мотортой байна. Ингэж хослуулснаар эргүүлэх хүч 500 Нм болж өссөн гэв. Гэвч нэг зүйлийг анхаараарай энэ бол бидний мэддэг 2018 Toyota Crown (GWS224) мотор юм.