Фэйсбүүк зөвхөн meme болон хөг...
LOL нэртэй тус бүтээгдэхүүний гол контент нь богино хэмжээни...
-Ирсэн бүх үзэгчдэд Сөүл хотын гарын бэлэгтэй-
Ирэх ирэх онд Бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохионо. Энэ ойг угтан Сөүл хотоос “Үндэсний их баяр наадам”-ын үеэр “Гэрэлт дрон”-ы шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн флаш моб болон хүүхэд залуучуудад зориулсан соёлын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, монголчуудад мэндчилгээ дэвшүүлэхээр болжээ. Шоу тоглолт үнэ төлбөргүй бөгөөд өндөр шагналтай олон хөтөлбөрүүдийг зохиох юм байна. Мөн бүх үзэгчдэд Сөүл хотын бэлэгтэй. Зохион байгуулагчид өнөөдөр энэ талаараа Монголын залуус, үзэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд “Наадмаар залууст зориулсан хөтөлбөр багатай байдаг учраас ирэх амралтын өдрүүдэд тэдэнд зориулж энэ бүхнийг зохион байгуулж байгаа” хэмээн онцоллоо.
Drone Lighting Show “Fly 2019” үзүүлбэр долоодугаар сарын 11-д Сүхбатаарын талбайд 22:00 цагт, I*UB- Seoul*U Song&Dance Festival тоглолт 13-нд Циркийн задгай талбайд 17:00 цагт болох юм. .
Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан дөрвөн төлөөлөгч, Сөүл хотын брэнд хариуцсан мэргэжилтэн, захиргааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, техникийн ажилтан, зураглаач, найруулагч зэрэг нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын алба хүрэлцэн иржээ. Тэд Сөүл хотын даргын захидал мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар мөн ярилцах юм. Түүнчлэ Үндэсний их баяр наамдыг үзэж сонирхоно.
Уг үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас санаачилж БНСУ-ын “Orange Ocean” компани болон Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компаниуд хамтран зохион байгуулж байна.