Өнгө тохируулах

“Penguin Random House” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлалаа

“Penguin Random House” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлалаа

Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа.

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна.

Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Гаурав Шринагеш “…Монгол Улсын Ерөнхийлөгч энгийн бус амьдралыг туулсан бөгөөд түүний амьдралын түүх Зүүн өмнөд Азийн гайхамшигт амьдралтай хүмүүсийн түүхийн санд үнэтэй байр суурь эзлэх болно” хэмээн өгүүлжээ.

“Penguin Random House” 1800-гаад онд Британид байгуулагдсан бөгөөд 2018 оны байдлаар 11 мянга орчим ажилтантай, 250 салбар нэгжээрээ дамжуулан жил бүр 15 мянган нэр төрлийн 800 сая орчим ном хэвлэн борлуулж байна.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: